Энэ сарын 10-нд буцалсан халуун усанд бүтэн биеийнх нь 50 хувь түлэгдсэн Г.Чинтэнгис хүүд туслах хандивын аян үргэлжилж байна. Г.Чинтэнгис хүү ой гарантай бөгөөд Монголд эмчлүүлэх боломжгүй гэсэн оноштойгоор БНСУ руу яаралтай хагалгаанд явах шаардлагатай болсон юм. Тиймээс эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлэх зорилгоор ард түмнээсээ тусламж гуйсан.
АТГ-ын албан хаагчид халуун усанд түлэгдсэн Г.Чинтэнгис хүүд зориулж цалингаасаа цуглуулсан 1.5 сая төгрөгийн хандивыг өнөөдөр хүлээлгэн өгсөн байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)