Газрын тосны үнийн уналт болон бусад олон асуудлаас болж эдийн засгийн хямралд ороод буй
Венесуэлийн Засгийн газар эрчим хүчээ хэмнэхийн тулд ажлын цагийг богиносгох шийдвэр гаргажээ. Тодруулбал өдөрт 8-9 цаг ажилладаг байсан төрийн албан хаагчид 07.30-13.00 цагийн хооронд буюу таван цаг хагас ажиллаж байхаар болсон байна.
Эдийн засаг хүндрэлтэй байгаагаас долоо хоног тутмын эрчим хүчний хэрэгцээ 1500 гаруй мегаваттаар нэмэгдсэн нь дээрх шийдвэрийг гаргахад мөн нөлөөлсөн байна. Венесуэлийн дэд Ерөнхийлөгч Хорхе Арреза энэ талаар мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд цаашид улсын эрчим хүчний эрэлтийн дарамтыг бууруулахын тулд хувийн хэвшлийнхэнд өөрийн гэсэн цахилгаан үүсгүүрээ ашиглахыг уриалах шаардлага гарч болзошгүйг урьдчилсан анхааруулсан байна.
Мөн хувийн орон сууцтай айлуудын эрчим хүчний хэрэглээ хамгийн өндөр байдгийг зориуд онцлоод, хүн бүрийг эрчим хүчээ үр ашигтайгаар ашиглах, ухаалаг хэрэглэгч байхыг уриалжээ.
Сэтгэгдэл (1)