Манай улсын 25 настай иргэн Б.Энхтуяа Малайз Улсад өнгөрсөн арваннэгдүгээр сард харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан.
Тэгвэл Мазайлын Куала-Лумпур хотын захын хорооллын Таман Малури дахь 29 давхар орон сууцны барилгын зургадугаар давхраас Б.Отгонтуяа гэгч монгол эмэгтэй унаж амиа алдсан хэрэг энэ сард гарсан.
Ар гэрийнхэн нь хэргийн үнэн зөвийг олж, гэмт этгээдүүдийг илрүүлэхийг хүсч байгаа ч энэ хэрэг ингэсхийгээд нам жим байдалд хүрэх төлөвтэй байгаа юм.
Учир нь уг хэрэгт сэжигтнээр тооцогдох хүмүүс байхгүй болсон гэдгийг Малайзийн тал манайд хэлжээ. Тиймээс хэргийг энэ сарын 22-нд хаасан байна. Урьдчилсан байдлаар талийгаач Э-г амиа хорлосон байж болзошгүй гэж Малайзийн цагдаагийн байгууллага үзжээ.
Тэгвэл талийгаачийн гэр бүлийнхэн болон Гадаад харилцааны яам, Консулын газрын хамтарсан баг тус улсыг зориод ирсэн гэх мэдээлэл байсан ч үүнийг ар гэрийнхэн нь үгүйсгэлээ. Тэдний хувьд Малайзад очоогүй гэдгээ онцолжээ.
Талийгаачийн гэр бүлийнхэнд Малайзын прокурорын дүгнэлтийг монгол хэлээр үзүүлжээ. Уг дүгнэлтэд "Б.Отгонтуяа нь өөрөө унаж амиа алдсан. Хамт байсан гурван бүсгүйгээс мэдүүлэг аваад сулласан. Иймд хэргийг хаасан" гэсэн утгатай дүгнэлт байжээ. Ийм шийдвэр гарсан учир талийгаачийн ар гэрийнхэн Малайзруу яваагүй аж. Харин чандарлаж өгөх хүсэлтийг албан ёсоор Консулын газарт тавиад байгаа гэнэ. Мөн паспорт бичиг баримтыг авах хүсэлтээ ч гаргажээ.
Дашрамд хэлэхэд, талийгаачийн ар гэрийнхэн түүнийг өөрөө унаж амиа алдсан гэдэгт огт итгэхгүй байгаа бөгөөд хамт байсан гурван бүсгүйг сэжиглэж байгаа аж.
Д.Дуулим
Сэтгэгдэл (6)