Татварын хэрэгт холбогдсон Канадын хөрөнгө оруулалттай “Саусгоби сэндс” компани Улсын дээд шүүхэд өчигдөр гомдол гаргажээ. Анхан шатны шүүхээс захирал асан Жастин Капла нарт ял оноож, компаниас 35.2 тэрбум төгрөгийг улсад төлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Компанийн экс ажилтнууд Ерөнхийлөгчид хандсанаар уучлал хүртсэн ч Төрийн тэргүүн торгуулийг төлөх нь зүйтэй гэж үзсэн билээ. “Саусгоби сэндс”-ийн давж заалдах шатны шүүх өнгөрсөн сард болж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Харин тэд өдгөө Улсын дээд шүүхэд хандаж тэдний гомдлыг Эрүүгийн танхимын шүүгчид хянаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)