“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Ч.Сайнбилэг албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ.
Тэрбээр энэ албанд томилогдоод 20 хонож байсан юм.
Ийм богино хугацаанд ажиллачихаад ажлаа хүсэлтээрээ өгөх болсон нь олон хүний анхаарлыг татаж байна. Учир нь
Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэнээс хойш нэлээд асуудал үүсч, байр суурийн талцалд үүсээд байгаа нь түүнийг ажлаа өгөхөд хүргэсэн байх магадлалтай аж.
Мөн албан тушаалаа урвуулж, мөнгө завшсан хэмээн буруудаад байсан өмнөх гүйдэтгэх захирал Я.Батсуурь батлан даалтад гарч хуралдаанд оролцсон нь ч түүнийг ажлаа өгөхөд нөлөөлсөн байх магадлалтай гэдгийг албан бус эх сурвалж мэдээлж байна.
Ч.Сайнбилэг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байгаад “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон билээ.
Харин цаашид ямар албан тушаалд томилогдох нь одоогоор тодорхойгүй байна.
Сэтгэгдэл (2)