Өнгөрсөн шөнө Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж Засаг дарга Ж.Жамъянтивийг огцруулсан байна. Тус аймгийн ИТХ-ын гишүүдийн олонхийг МАН-ын гишүүд бүрдүүлдэг бөгөөд Засаг дарга нь ч тус намын гишүүн юм.
Тус аймгийн удирдлагууд хоорондоо хагаралдсанаас болж Засаг даргаа огцруулсан гэх мэдээллийг эх сурвалж өгч байна.
Дашрамд дуулгахад, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг аймгийн Засаг нарын халаа, сэлгээтэй холбоотой асуудлыг дахиж хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн. Сануулаад байхад Завхан аймаг Засаг даргаа огцруулсан нь тус аймагт томоохон асуудал дэгдсэний илрэл. Аймгийн Засаг дарга нарыг томилох болон чөлөөлөхдөө Ерөнхий сайдтай зөвшилцөж, саналыг нь сонсдог билээ.
Т.Хулан
Сэтгэгдэл (5)