Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хүй долоон худаг явах замд зам тээврийн осол гарч хүн дарагдсан байна гэсэн дуудлагыг НОБГ-т өгчээ. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн тасгийг очиход Майти загварын автомашин замын хажуу руу онхолдож 43 настай эрэгтэй, 50 настай эрэгтэй , 3 настай эмэгтэй, 59 настай , эрэгтэй нар хүнд гэмтсэн байсныг ГССҮТ-ийн хүлээн авахад шилжүүлэн өгсөн байна. Тус автомашины жолооч хөнгөн гэмтэлтэй байсан тул анхан шатны тусламж үзүүлсэн. Ослын улмаас 76 настай эмэгтэй нас барсан байдалтай цагдаад хүлээлгэн өгчээ.
Д.Ундрах /24tsag.mn/