УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Татварын шинэчлэлийн асуудлаар мэдээлэл хийлээ. Яг одоо танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж байна. Энэ үеэр “Оюутолгой”-н Монголд төлөх 30 сая долларын татварын өрийг тэглэсэн эсэх асуудал хөндөгдлөө.
Харин уг асуудлаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Оюутолгойн татварын 30 сая долларыг тэглэсэн гэдэг нь худал. Бид Оюутолгойтой ойлголцоод явж байгаа” гэсэн юм.
Дашрамд дурдахад, Оюутолгой компани Монголд төлөх 30 сая долларын татварын төлөхөөргүйгээр шийдвэрлэсэн гэх мэдээлэл байгаа юм. Мөн Эвлэрийн гэрээний үндсэн дээр уг өрийг тэглэх шийдвэрийг Ерөнхий сайдыг гаргасан гэж буй.
Т.Энхэлээ