Өнгөрсөн сарын 30-ны 14.00 цагийн үед Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас зүүн тийш 40 км-т байрлах Нүхтийн уурхайд түймэр гарсныг оройн 22.00 цагт унтраажээ.
Хээрийн түймрийг унтраахад нутгийн иргэд болон Онцгой байдлын аврагчид бүрэлдэхүүнээр ажилласан байна. Сүхбаатар аймгийн ихэнх нутгаар салхины хүч их байгаа учраас түймрийг унтаарахад хүндрэлтэй байсан гэж тус аймгийн ОБГ-аас мэдээлэв.
24tsag.mn