Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Үлэг гүрвэлийн төв музей байгуулагдсан. Үлэг гүрвэлийн төв музейг Монголын палеонтологийн музейнүүдийн төв, геологийн он цаг дарааллыг хүүрнэн үзүүлэх үзэсгэлэнгийн танхимууд, байгалийн түүх болон байгаль орчны боловсролын өрөөнүүд, номын сан, кино театр, тохилог ресторан, кофе шоп, орчин үеийн техник технологийг ашиглан өнгөрсөн үеийн түүхийг бодит мэт сэргээсэн орчин бүхий хүүхэд залуучууд, гэр бүлийн чөлөөт цагаа үр ашигтай, зөв боловсон өнгөрүүлэх Монголын анхны дижитал-шинжлэх ухааны загвар музей болгон шинэчлэхээр болжээ. Энэхүү музейн шинэчлэлийн ажилд төсвийн бус эх үүсвэрээс хөрөнгө бүрдүүлэх зорилготой хандивын арга хэмжээг маргааш өдрийн 17:00 цагт Бишрэлт Плазагийн хурлын танхимд зохион байгуулах гэж байна. Дашрамд дурдахад маргааш бүтэн өдрийн турш Үлэг гүрвэлийн музей иргэд үнэ төлбөргүй үйлчлэх юм байна.
Сэтгэгдэл (1)