Улаанбаатар Сөүл хотын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ өдрүүдэд тохиож буй. Ойн хүрээнд БНСУ-ын Сөүл хотноо “Улаанбаатарын өдөр” арга хэмжээг энэ сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй төлөөлөгчид Сөүл хотноо айлчилж байна. Айлчлалын үеэр Сөүл хотын дарга Пак Вон Сүн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийг “Сөүл хотын хүндэт иргэн”-ээр өргөмжилж, цол олгожээ.
Сэтгэгдэл (4)