УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр 10.00 цагаас эхэлж хуралдана. Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “А” танхимд эхлэх бол Монгол ардын намын бүлгийн хуралдаан энэ цагт “Б” танхимд болох юм байна. Харин МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд болох аж.
Намын бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт хэлэлцэгдэх хуулийн төслүүд болон зарим асуудлыг хэлэлцэх юм.
Т.Энхэлээ