Монголын хөлбөмбөгийн холбооноос дасгалжуулагчийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор Азийн хөлбөмбөгийн холбоотой хамтран AFC-гийн дасгалжуулагчийн ‘В” зэрэглэл олгох сургалт зохион байгуулжээ. 21 хоног үргэлжилсэн тус сургалтад Монголын 16 дасгалжуулагч хамрагдаж мэдлэг чадвараа дээшлүүлэн төгсч сертифкат гардан авчээ. Сургалтыг Азийн хөлбөмбөгийн холбооны сургагч багш, Камбож улсын иргэн Прак Сованнара удирдан явуулсан юм.