Энэ дэлхийн түүхэнд нэр нь мөнхөрсөн Напалеон, Гитлер, Кеннеди, Линкольн нартай холбоо бүхий маш сонирхолтой баримтууд байдаг. Хэдийгээр энд зөвхөн тоонууд дурдагддаг ч таны сонирхлыг лавтай татна гэдэгт итгэлтэй байна.
Наполеон ба Гитлер
1.Наполеон 1760 онд төржээ.
Гитлер 1889 онд төржээ.
(Хоорондын хугацаа нь 129 жил)
2.Наполеон засгийн эрхэнд 1804 онд гарсан .
Гитлер засгийн эрхэнд 1933 онд гарсан.
(Хоорондын хугацаа нь 129 жил)
3.Наполеон Вена руу 1812 онд довтолсон.
Гитлер Вена руу 1941 онд довтолсон.
(Хоорондын хугацаа нь 129 жил)
4.Наполеон 1816 бүрэн ялагдсан.
Гитлер 1945 онд бүрэн ялагдсан.
(Хоорондын нь хугацаа 129 жил)
5. Напалеон, Гитлер хоёулаа 44 настайдаа Засгийн эрхийг авсан байдаг.
Напалеон, Гитлер хоёулаа 52 настайдаа Орос руу довтолжээ.
Напалеон, Гитлер хоёулаа 56 настайдаа дайнд ялагджээ.
Линкольн ба Кеннеди
1.Линкольн 1818 онд төржээ.
Кеннеди 1918 онд төржээ.
(Хоорондын нь хугацаа 100 жил)
2.Линкольн 1860 онд Америкийн Ерөнхийлөгч болжээ..
Кеннеди 1960 онд Америкийн Ерөнхийлөгч болжээ.
(Хоорондын нь хугацаа 100 жил)
3. Мөн хоёулаа баасан гаригт, хоёулаа эхнэрийнхээ дэргэд, хоёулаа толгойдоо буудагдан алагдсан байдаг.
4.Линкольн “Кеннеди” театрт алагдсан бол Кеннеди “Линкольн” машинд буудуулсан байдаг.
5. Алагдахынхаа өмнөхөн Линкольн Мэрилэндийн Монро хотод очсон байдаг бол Кеннеди хорлогдохынхоо өмнөхөн Мэрилин Монротой уулзсан байдаг.
6. Хоёулаа өмнө зүгийн, бас хоёулаа ардчилсан намын гишүүн.
7.Линкольнийг буудсан Жон Уилкис Бут 1839 онд төрсөн байдаг.
Кеннидийг буудсан Ли Харви Освальд 1939 төржээ.
(Хоорондын хугацаа нь 100 жил)
8.тэдгээрийн англи галигаар бичсэн нэрс хоёулаа (John Wilkes Booth и Lee Harvey Oswald) 15 үсэгнээс бүрдсэн байдаг.
9.Бут театраас зугатаад дээврийн хонгилоос баригдсан бол Освальд дээврийн хонгилоос буудаад театрт баригдсан байдаг.
10. Линкольнийн халааг Жонсон авсан.
Кеннедийн халааг мөн Жонсон авсан.
11. Эхний Эндрю Жонсон 1808 онд төрсөн.
Дараагийн Линдон Джонсон 1908 онд төрсөн.
(Хоорондын хугацаа нь 100 жил)
Хорвоо дэлхий дээр санамсаргүй зүйл гэж байдаггүй гэлцдэг. Юм бүхэн харьцангуй хэмээн үзэх нь нэгэнт онол болсон зүйл. Тэгэхээр манай дэлхий дээр дараагийн Гитлер, Кенеди, юм уу, эсвэл Линкольн, Наполеон хэзээ дахин төрөх вэ гэсэн асуулт өөрийн эрхгүй гардаг. Тэгвэл Наполеон, Гитлерийн төрсөн жилийн зөрүү 129, Линкольн, Кеннедийнх 100 жил гэвэл дараачийн “аваргууд” дахин хэзээ төрөхийг математикчид бодож гаргасан байна.
Тухайлбал, Гитлер 1889 онд төржээ. Ингээд зөрүү болох 129 жилийг нэмбэл 2018 гэсэн тоо гарна. Энэ бол ирээдүйн Наполеон-Гитлерийн төрөх он. Мөн энэ онд ч дараачийн Линкольн-Кеннеди төрөх магадлалтай. Яагаад гэхээр Кеннеди 1918 онд төрсөн байдаг. Зөрүү болох 100 жилийг нэмэхээр мөн 2018 гэсэн тоо гардаг. Эндээс улбаалаад 2060 онд ирээдүйн Кеннеди, 2062 онд дараачийн Наполеон төрнө гэсэн тооцоог хийсэн байх ажээ.
Сэтгэгдэл (1)