Террорист “Исламын улс” бүлэглэл Иракын Таль Афарт олзлогдсон олон арван язиди шашинтай хүмүүсийг цаазаллаа хэмээн “CNN” мэдээлжээ. Хэт даврагчид шашны тэрслүү үзэлтэн хэмээн 300 язидиг өнгөрсөн бямба гарагт цаазалжээ. Иракын Дэд Ерөнхийлөгч Усама аль-Нужаифи энэ аллагыг “аймшигтай зэрлэгшил” хэмээн тодотгосон байна.
Исламын дайчид өнгөрсөн онд 1000 орчим язиди шашинтанг олкзолсон бөгөөд тэдний ихэнхийг хөнөөсөн гэх мэдээлэл бий.
Өнгөрсөн сарын эхээр Исламын улсын дайчид барьцаалагдсан язидичуудаас өвчтэй, нас дээр гарсан болон балчир хүүхдүүдээс бүрдсэн 200 гаруй хүнийг чөлөөлж байсан юм.
Язидичууд гэж хэн бэ?
Энэ бол исламын хэт даврагсад ойрын хугацаанд язидичуудыг суллаж байгаа хоёр дахь тохиолдол юм. Тэд өнгөрсөн нэгдүгээр сард мөн ихэнх нь өвчтэй хүүхдээс бүрдсэн олон зуун язиди хүмүүсийг сулласан билээ.
Язиди шашинтнууд нь синкретизм үзэлтэй курд үндэстэн хүмүүс юм. Ирак, Сири, Кавказад олноор оршин суудаг. Дэлхий дээр 500 мянга гаруй язидичууд амьдардаг бөгөөд ихэнх нь Иракын Нивенех аймагт суурьшжээ.
Язидичууд нь зороастрианизм гэх мэт итгэл үнэмшлийн олон элементийг багтаадаг шашны цөөнхийн урсгал юм. Исламын шашны олон бүлэг, урсгалууд язидичуудыг муу ёрын сүсэгтнүүд хэмээн хардаг. Язиди нарын уламжлалт шүтлэгийг исламчууд “чөтгөр, шулмын номлол” гэж үздэг бөгөөд хэт даврагчид тэднийг ислам шашинд орохгүй бол үхэх ёстой хэмээн үздэг байна.
“Исламын улс”-аас өмнө 2007 оны наймдугаар сард Нивенех аймгийн язидичуудын тосгодод жихадууд халдаж 700-аад хүийг хөнөөж байсан түүхтэй.
Г.Үжин
Сэтгэгдэл (3)