Дорнод аймгийн Эрээнцав боомтоор ОХУ-ын иргэн С.И нь гар буу, 43 ширхэг сумыг автомашиныхаа голын хайрцганд нууж хил нэвтрүүлэхийг завджээ.
Энэ сарын 2-ны өдөр болсон энэхүү зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын шалгагч илрүүлэн, холбогдох хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Ер нь иргэд, үйлчлүүлэгчдийг хилээр нэвтрэхдээ ахуйн хэрэгцээнд ашиглаж байсан галт зэвсэг, сум, тусгай хэрэгслийг автомашин, тээврийн хэрэгсэлдээ авч явахгүй байхыг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас анхаарууллаа.