Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс Нийслэлийн захирагч бөгөөд Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүлийг хүний эрх зөрчсөн хэмээн үзсэн талаар эх сурвалж мэдээллээ. Хүний эрхийн үндэсний комисс Хотын даргыг Хүний эрхийн Түгээмэл тунхаглалын 17 дугаар зүйлийг зөрчсөн хэмээн үзсэн байна. Тиймээс Э.Бат-Үүлийг Захиргааны хэргийн шүүхэд өгөхийг зөвлөжээ.
Доорх мэдэгдлийг Хүний эрхийн үндэсний комисс УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын өргөдлийн хариуд гаргасан байна. Д.Сумъяабазар өнгөрсөн сард хотын дахин төлөвлөлтийн асуудлаар иргэдийг газраа байраар солихыг шаардаж байгаа нь хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байна хэмээн Э.Бат-Үүлийг буруутгаж байсан билээ.
Түүний хүсэлтэд Хүний эрхийн үндэсний комисс хэрхэн хариулсныг бүрэн эхээр нь хүргэе.
Г.Үжин
www.24tsag.mn
Сэтгэгдэл (11)