БНСУ-ын виз олгох журамд өөрчлөлт оруулжээ. Тодруулбал визний журамд гурван өөрчлөлт орсоны нэг нь урилгагүй виз мэдүүлдэг болсон байна. Мөн санхүүгийн чадварыг илтгэх бичиг баримтаас чөлөөлөгддөг хөнгөвчлөгдсөн нөхцөлд хамрагдах иргэдийг хүрээг нэмсэн. Хоёрдугаарт санхүүгийн чадварыг илтгэх бичиг баримтыг нэгтгэсэн зэрэг өөрчлөлтийг оруулжээ. Энэхүү журмын өөрчлөлтийг өнгөрсөн сарын 13-наас мөрдөж эхэлсэн байна.
Ингэснээр өмнө нь урилгагүй бол найман сая, урилгатай бол таван сая төгрөгийг банкинд байршуулахыг шаарддаг байсан бол шинэ журмаар урилгатай эсэхээс үл хамааран таван сая болгож бууруулжээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (3)