Өнгөрсөн хоёрдугаар сард дөрвөн настай охин бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан хэрэг гарсан. Уг хэргийг сэжигтэн төрсөн эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарын мөрдөн байцаах ажил дуусаж, прокурорын байгууллагад шилжүүлж, харин прокуророос шүүхрүү шилжүүлээд байгаа. Тэгвэл талийгаач охины шүүх хуралд хөндлөнгийн ажиглагчаар оролцох хүсэлтээ "Ээж бүхний дуу хоолой" ТББ-ынхан Эрүүгийн анхан шатны нэгдүгээр шүүхэд хүргүүлсэн байна. Харин шүүхээс тэдний хүсэлтийн хариуд хоёр хүн орохыг зөвшөөрчээ.
Харин шүүх хурлын тов энэ сарын дундуур гарах төлөвтэй байгаа аж.
Д.Дуулим