Хорватын Загреб хотноо болсон жүдо бөхийн гранпри тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөв. Олимпийн оноо олгохоороо онцлог энэ тэмцээнд 55 орны шилдэг жудочид оролцсоны дотор манай улсаас 11 бөх зодоглосон байна. Тэднээс эхний өдөр Монгол Улсын хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга Х.Цагаанбаатар мөнгө, ОУХМ Г.Хэрлэн хүрэл медаль хүртжээ.
Тэмцээний 81 кг-д зодоглосон О.Ууганбаатар эхний тойргоосоо үзэгчдийн суудалд шилжсэн бол эмэгтэйчүүдээс 63 кг-д хүч үзсэн манай хоёр бүсгүй Ц.Цэрэннадмид, Ц.Мөнхзаяа нар медальд хүрч чадсангүй. Манай жүдочдын оролцох дараагийн тэмцээн нь Аэийн аварга шалгаруулах барилдаан юм.