Манай улсад 2010 оноос хойш бүртгэгдээгүй байсан улаан бурхан өвчин өнгөрсөн гуравдугаар сараас ахин дэгдсэн билээ. Өвчилсөн зарим хүний биеийн байдал тааруу байгаад эмч нар санаа зовж байна. Нийслэлийн найман дүүргийн 696 хүн уг өвчнөөр өвчилснөөс 114 нь эдгэсэн байна.Одоогоор 165 хүний биеийн байдал хүндэвтэр байгаа бөгөөд 17 нь эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.