Ховд аймгийн Булган, Үенч суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарч өнгөрсөн хоёрдугаар сард хорио цээрийн дэглэм тогтоосон билээ. Хорио цээрийг энэ сарын 2-нд цуцалсан байна. Тус хоёр сумын зургаан багийн 75 өрхийн нийт 922 мал шүлхийгээр өвчилжээ. Булган, Үенч, Алтай сумын нийт 38 мянга гаруй малын 97 хувьд хоёр дахь шатны вакцинжуулалтыг хийсэн байна.
Д.Дуулим