МАН-ын даргын дэргэдэх Зөвлөхүүдийн танхим маргааш хуралдах гэж байна. Зөвлөхүүдийн танхимд тус намын үе үеийн дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байсан, мөн МАН-аас Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүс багтдаг. Маргааш чухам ямар асуудал хэлэлцэх гэж байгаа нь сонирхол татаж байгаа юм.
Тус нам Засгийн газраас гарах эсэхээ ярилцаж магадгүй гэсэн яриа байна. Өчигдөр МАН-ын бүлгийн хуралдаан болж энэ асуудлаар ярилцжээ. Тавантолгойн гэрээг АН-ынхан хөдөлгөхгүй байгаа болон цаашид Эдийн засагт гарах үр дагавар мөн сүүлийн үед АН-аас ирж буй дайралт зэрэгт дүгнэлт хийгээд дээрх шийдвэрийг гарган сайтар ярилцахаар болсон байна. Тэд Төслөө хөдөлгөе, эдийн засгийн хүндрэлийг даван туулъя гэж МАН Засагт хамтарсан. Хамтарсан шалтгаанаа эргэн харж, асуудлыг бодитой дүгнэх хэрэгтэй байна гэжээ.
Т.Сар
Сэтгэгдэл (1)