Баянгол дүүргийн 13 дугаар хороо 16 дугаар байранд хууль бусаар зөвшөөрөл олгосон гэх асуудлаас болж олон иргэн хохирч байгаа билээ. Тэгвэл энэ бүхэнд нийслэлийг тэр дундаа Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрыг буруутгаад байгаа. Харин энэ бүх асуудлын хажуугаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрыг дарга, ерөнхий архитекторч Н.Нацагдорж өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн сурагтай. Тэрээр өвчний улмаас ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй болсон гэж байгаа ч зарим эх сурвалж дээрх хариуцлагаас зугтаж ийнхүү ажлаа хүлээлгэн өгсөн байж магадгүй гэцгээж байна.
Сэтгэгдэл (6)