Нийслэлийн Онцгой байдлын газар, Боловсролын газраас UBS телевизтэй хамтран ерөнхий болосролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Найзаа үүнийг мэдэх үү?” уралдаант тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хуүхдэд өөрийн авьяас ур чадварыг нээх боломж олгох, сурагчдад онцгой байдлын албаны үйл ажиллагааг ойлгуулах, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар анхан шатны мэдлэг олгох, гамшгийн аюулын үед өөрийгөө болон бусдыг аврах аргад суралцуулахад уралдааны зорилго оршино.
Дүүргийн Онцгой байдлын болон Боловсролын хэлтэс хамтран ерөнхий боловсролын сургуулиудын дунд 1 дүгээр шатны тэмцээнийг зохион байгуулж, шилдэг 1 багийг шалгаруулж материалыг нийслэлийн Онцгой байдлын газар Урьдчилан сэргийлэх хяналтын хэлтэст 2015 оны 5 дугаар сарын 11 -ны өдөр ирүүлэн, 5 дугаар сарын 14-ний өдөр техникийн зөвлөгөөнийг хийн сугалааг сугалан 2015 оны 5 дугаар сарын 15-нд эцсийн шатны шалгаруулалт явагдана.
Шилдгийн шилдэг багийг шалгаруулахдаа өгөгдсөн сэдвийн хүрээнд санаагаа
хэрхэн гаргасан, шинэ оновчтой эрэл хайгуул хийн илэрхийлж, дэлгэрүүлсэн эсэхийг харгалзана.