УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан маргааш Төрийн ордоны А танхимд хуралдах байсан ч өнөөдөр болгож наашлуулжээ.
Тус байнгын хорооны хуралдаанаар Засгийн газар хоорондын хэлэлцээрийг зөвшилцөх асуудлыг хаалттай хэлэлцэж байна. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваариар бол өнөөдөр Төсвийн байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороо тус, тус үдээс хойш хуралдана. Одоогоор дээрх байнгын хороодын хуралдаан мөн ороогүй байна.
Т.Хулан