Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 20-25-нд Япон улсад ажлын айчлал хийхээр төлөвлөж байгаа юм байна. Гэхдээ үүнийг Монголын талаас бус Японы талаас мэдээлжээ. Ажлын айчлалынхаа үеэр Ерөнхийлөгч Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх үйл явцын талаарх уулзалтад оролцож, Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй санал солилцох юм байна. Монгол Улсын хувьд анхны чөлөөт хэлэлцээр болох Монгол Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийнг УИХ өнгөрсөн хоёрдугаар сард соёрхон баталсан.
Харин Японы парламент энэ сард батлах төлөвтэй байгаа юм. Тэрбээр өнгөрсөн оны долдугаар сарын 21-22-нд мөн тус улсад айлчилсан билээ. Японд айлчлахын өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 9-нд ОХУ-ын Москва хотноо Ялалтын баярын арга хэмжээнд оролцож парад үзэх юм.
Т.Хулан
Сэтгэгдэл (8)