“Тусгал” судалгааны төвөөс Монголын улс төрийн байдлын талаар олон нийтийн санал бодлын судалгааг хийжээ. Уг судлгааг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-28-ны хооронд хийж, Улаанбаатар хот, орон нутгийн 1200 иргэнийг хамруулсан байна.
Хэдийгээр бага хугацаанд, цөөн хүн хамруулсан судалгаа ч олон нийтийн анхаарлыг татах нь дамжиггүй байна. Тиймээс судалгааны зарим хэсгээс цухас дурдая.
1. Хэрэв маргааш сонгууль болвол аль намыг дэмжих вэ гэсэн асуултад судалгаанд хамрагдсан иргэдийн 14.1 хувь АН, 12.3 хувь МАН, 10.1 хувь нь МАХН, МҮАН-ын Шударга ёс эвсэлд өгнө гэж хариулжээ.
2. Ямар намд итгэдэг вэ гэсэн асуултад иргэдийн 23.9 хувь нь бие даагчдад, 16.3 хувь АН, 12.8 хувь МАН, 11.1 хувь МАХН, МҮАН-ын Шударга ёс эвсэл гэжээ.
3. Харин хамгийн итгэлтэй улс төрчөөр С.Ганбаатар 18 хувь, Н.Энхбаяр 6.5 хувь, Х.Баттулга 4.8 хувь байжээ. Гэхдээ санал асуулгад оролцоогүй хүмүүсийн тухайд итгэлтэй улс төрчдөд дээрх хүмүүсийг нэр дэвшүүлсэн иргэдтэй санал нийлэхгүй байгаа аж.
24tsag.mn
Сэтгэгдэл (26)