УИХ-ын дарга З.Энхболд саяхан телевизийн нэвтрүүлэгт оролцож Тавантолгойн гэрээний төслийн талаар тайлбарласан. Ингэхдээ тэрбээр "20 жилийн дараа авах 2500 төгрөг монголчуудад хэрэггүй" гэсэн дүгнэлтийг хэлсэн. Та түүний оролцсон нэвтрүүлгийг энд дарж үзэж болно
Тэгвэл Тавантолгойн гэрээний төслийн удирдагч М.Энхсайхан УИХ-ын дарга З.Энхболдыг дээрх тайлбарт хариу барьсан байна. Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа "Ухаанд нь ухна ишиг үхэв. ТТ төсөл 30 жилд сайндаа 900 сая тонн нүүрс олборлохоор байгаа. Дэд бүтэцгүй, төмөр замгүй, цахилгаангүй газарт эхний хөрөнгө оруулалт асар ихээр шаардаж буй тул төр,хувийн хэвшлийн түншлэл бас дээр нь гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Энэ дарганцар гэрээгээ уншаагүй байна доо. Хөрөнгө оруулалтын өгөөжийг зөвхөн "татварын нүдээр" харж болохгүй шүү гэтэл сүүлдээ "үхмэл хувьцааны" нүдээр тайлбарлана гэх. Ардын маань үг л энэ үйлдэлд хариу болог. ТТ төсөл өрнөөс салах, ашиг, орлого авчирах, 500-600 дотоодын компанийг ажилтай байлгах, 10 000 хүнийг ажилтай, амьдралтай байлгах төсөл юмсан. Эрүүл ухаан хэзээ эргэж ирэхийг хүлээх л үлдлээ" гэж бичжээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (27)