Монголын соёл урлагийн салбарт хийж бүтээсэн олон гайхалтай үйл хэрэг, уран бүтээлүүдээрээ түмэн олны талархлыг хүлээсэн Ардын жүжигчин, Төрийн хошой соёрхолт, МУЗ-ын тэргүүн, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын 22 жилийн дараа тоглолт өнөөдөр болно.
Уг тоглолтод "Мандухай цэцэн хатан", "Мөнх тэнгэрийн хүчин дор", "Би чамд хайртай" киноны хөгжим, "Тогосын цагаа овоо", "Аргалд явсан ээж минь", "Бурхан бумбын орон", "Хүний заяа" зэрэг олны хүртээл болсон сайхан дуунууд дуулагдах юм.
Тоглолт өнөөдөр 19:00 цагаас "Соёлын төв өргөө"-ний тайзнаа болно.
Сэтгэгдэл (1)