Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди энэ сарын 16-18-ны өдрүүдэд манай улсад төрийн айлчлал хийх гэж байна. Ерөнхий сайд Н.Модигийн манай улсад хийж буй анхны айлчлал бөгөөд энэ онд тохиож байгаа Монгол улс, Энэтхэг улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаа юм. Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхий сайд албан ёсны хэлэлцээ хийх бөгөөд Энэтхэг улсын Ерөнхий сайд Н.Моди, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарт бараалхаж, УИХ-ын хүндэтгэлийн чуулганд үг хэлэх юм байна.
Т.Сар