Францын ерөнхийлөгч асан Николь Саркози “Ардын хөдөлгөөний төлөө холбоо” намаа “Бүгд найрамдахчууд” гэж нэрлэхээр болсон талаар “CNN” мэдээллээ. Түүний намынхаа нэрийг шинэчлэхийг Улс төрийн товчооны олонхи гишүүн дэмжиж байгаа юм байна.
Өнөөгийн сөрөг хүчний намыг “Бүгд найрамдахчууд” хэмээн нэрлэх асуудлыг энэ сарын 30-нд болох намын их хурлаараа эцэслэн шийдвэрлэх юм байна.
Уг хурлаар намын нэрээ өөрчлөхөөс гадна дүрмэндээ өөрчлөлт оруулж, Улс төрийн товчоогоо шинэчлэн батлах гэнэ.
Николь Саркози үүний өмнө их улс төрд эргэн орохоо мэдэгдээд, улсынхаа энэ том сөрөг намын шинэ даргаар сонгогдсон билээ.
Г.Үжин