Аж үйлдвэрийн яамнаас “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого” батлах тухай тогтоолын төслийг өнгөрсөн хоёрдугаар сард УИХ-д өргөн барьсан билээ. Тэгвэл “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого” батлах тухай тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлын хүрээнд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Аж үйлдвэрийн яам хамтран хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Мэргэжлийн холбоод, ТББ-уудын оролцоо, төлөөллийг жигд хангах, санал солилцох зорилгоор хэлэлцүүлгийг энэ сарын 13-нд Төрийн ордны хуралдааны танхимд зохион байгуулахаар боллоо.
Хэлэлцүүлэгт оролцох хүсэлтэй мэргэжлийн холбоод, ТББ-ууд Аж үйлдвэрийн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын 52-265139, 52261586 дугаарын утсанд холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.