Хууль зүйн яам, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн “Эрх зүйн боловсрол”академиас зохион байгуулсан сургалтад Тахарын ерөнхий газар, Иргэний шилжилтхөдөлгөөний ерөнхий газар, Хууль сахиулах их сургууль болон Цагдаагийнбайгууллагын ажилтнууд хамрагджээ.
Сургалтыг ХБНГУ-ын Бавари муж улсын Аугсбургийн Эрүүгийн цагдаагийн газрындарга, эрүүгийн албан тэргүүн комиссар Клаус Байерл удирдан явуулсан бөгөөдтэрбээр хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олонулсын жишиг, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх талаар өөрийн улсын эрхзүйн зохицуулалт, практик туршлага, цахим гэмт хэрэг терроризмтой тэмцэхчиглэлийн хууль сахиулах байгууллагуудын тогтолцоо болоод байгууллагахоорондын мэдээлэл солилцоо, хамтран ажиллах арга хэлбэрийн талаар лекцуншсан юм.Түүнчлэн Монгол Улсад эрх зүйн шинэтгэлийн хүрээнд батлагдсан Гэрч,хохирогчийг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэхэд цаашид анхаарах асуудалболон ХБНГУ-д гэрч, хохирогчийг хамгаалах чиглэлээр тулгарч байсан хүндрэлбэрхшээлийн талаар туршлага солилцлоо.
Д.Ундрах /24tsag.mn/