Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай мэдэгдэл хийлээ. Тэрээр Ч.Сайханбилэгийн тэргүүлж буй Шийдлийн Засгийн газрыг огцрох ёстой гэв.
Тэрбээр " Тавантолгойн гэрээний төсөл нь Монголын хуулийг зөрчсөн, Монголын эсрэг гэмт үйлдэл хийсэн, хэсэг бүлэг олигархын эрх ашгийг хамгаалсан төсөл. УИХ-ын төвшинд энэхүү гэрээний төслийг дэмжиж байгаа УИХ-ын гишүүдийг 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд нь сонгохгүй байх, мөн сонгож болохгүй түшээдийн жагсаалтад багтаах ёстой” гэсэн юм.
Түүний Ард түмнээ хайрлая нам нь 1388 гишүүнтэй болсон бөгөөд Улсын Дээд Шүүхэд бүртгүүлэхээр албан ёсоор хандсан байна. Хариу нь ирэх долоо хоногт гарах юм байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (12)