Барак Обамагийн засаг захиргаа Кубад усан онгоцоор үйлчлэхийг баталсан тухай “Guardian” агентлаг мэдээллээ.
Арван жилийн хугацаанд хэрэгжинэ хэмээн баталсан уг үйлчилгээнд зориулж Флоридагаас Гавана хот хүртэл шинэ усан зам барих аж. Ингэснээр жил бүр олон сая хүн хоёр оронд харилцан зочилж, олон сая ам.долларын бараа бүтээгдэхүүнийг эргэлтэд оруулах боломж нээгдэх аж.
АНУ Кубатай дипломат харилцаа сэргээсний хүрээнд явуулж буй энэхүү үйл ажиллагаагааны бэлтгэл аль хэдийн эхэлсэн байна. Тухайлбал, Мексикт зорчиг тээврийн үйлчилгээ үзүүлдэг “Бажа Феррис” компанид АНУ-ын Сангийн яам лиценз олгосон байна. Мөн “Гавана ферри партерс” компанид ч ийм эрх өгчээ.
АНУ-ын усан замаар тээвэр хийх компаниудад лиценз олгосны дараа Куба улс мөн давхар баталгаа хийж явах юм байна.
Одоогоор Кубын Засгийн газар хоёр орны аялал жуулчлалыг хөгжүүлэх энэхүү үйлчилгээг зөвшөөрөх эсэх тухайгаа олон улсад мэдээлээгүй байна.
Г.Үжин
Сэтгэгдэл (2)