2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 350 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 239 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 9 бүртгэгдэж 10 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд 2 хүүхэд өртсөн үүнээс сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 1 Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осолд холбогдсон жолооч 4, явган зорчигч 3. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Д.Ундрах /24tsag.mn/