Хоногийн хугацаанд объектын гал түймрийн 11 дуудлагаар харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 2 дугаар хэсэг 2 дугаар гудамжинд өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 35 дугаар ангийн тасгийг очиход 0.7 га орчим өнжмөл өвс шатаж байсныг РЛО, гүвүүр ашиглан унтраасан.
Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 15 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 10 дугаар ангийн тасгийг очиход 5 метр хашаа, жорлон шатаж байсныг унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “ВЕСТ-ТАРКА” ХХК-ны аж ахуйн хашаанд гал гараад байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 26 дугаар ангийн тасгийг очиход хүнд даацын автомашины эд анги, 1 га орчим өнжмөл өвс шатаж байсныг унтраасан.
Баянгол дүүргийн 04 дүгээр хороо, “Гацуурт” ХХК-ны хашаанд ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 26 дугаар ангийн тасгийг очиход “VOLVO” маркийн ачааны автомашины кабин шатаж байсныг унтраасан байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)