Өчигдөр ОХУ Эх орны дайнд ялсан Аугаа их Ялалтын баярын 70 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Дэлхий нийтийн анхаарлыг татсан уг арга хэмжээг Москвагийн Улаан талбайд болсон Оросын хамгийн том парад хэмээн олон улсын хэвлэлүүд онцолж байна.
www.24tsag.mn сайт Улаан талбайд болсон хамгийн сүр дуулиант парадын тухай “Багц 24” буландаа онцолж байна. Энэ нийтлэлээс Ялалтын парадын цар хүрээ, гадаадын зочид төлөөлөгчид, гадаадын жагсагчид, хуягт зэвсгийн онцгой багана, агаарын үзүүлбэр, жагсаалын үеэр гарсан фаакт болон хамгийн сонирхолтой гэрэл зургуудыг хүлээн авч үзнэ үү.
Нийт 15 мянга гаруй цэрэг Ялалтын парадад жагссан бөгөөд энэ нь 65 жилийн ойн баяраас 50 хувь өссөн үзүүлэлт аж. Механикжсан баганын жагсаалд нийт 194 төрлийн зэр зэвсэг багтжээ. Харин агаарын үзүүлбэрт Оросын агаарын хүчний 143 нисдэг тэрэг, тийрэлтэт онгоц оролцсон байна.
Оросын Батлан хамгаалахын яамны мэдээлснээр Оросын 150 хот, тосгонд мөн Улаан талбайнх шиг Ялалтын парад болсон гэлээ.
Улаан талбай дахь арга хэмжээг зохион байгуулахад нийт 80 мянган үйлчилгээний ажилтан, 2000 багц зэр зэвсэг, 200 гаруй агаарын хөлөг, 50 тэнгисийн хөлөг дайчилжээ.
5 сарын 8-10 хүртэл үргэлжлэх Ялалтын баярт дэлхийн 30 орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайдууд болон олон улсын байгууллагуудын тэргүүн нар оролцжээ. Эдгээрээс БНХАУ-ын дарга Ши Жинпин, НҮБ-ын Ерөнхийн нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нарыг онцлох зочноор нэрлэсэн байна.
Мөн Ялалтын парадыг Оросын Агуу их эх орны дайнд оролцсон 85 ахмад дайчин, дэлхийн 23 орноос уг дайнд оролцсон 75 дайчныг урилгаар үзүүлжээ.
Хятад, Энэтхэг, Белорус, Армень, Азербайжан, Казахстан, Кыргызстан, Тажикстан, Серби болон Монгол гэсэн 10 орны цэрэг Ялалтын парадад жагсчээ. Хятадын баг хамгийн олон буюу 112 гишүүнээс бүрдсэн байна.
Үүнд Т-34 танк болон Су-100 өөрөө хөдөлдөг буу зэрэг Дэлхийн II дайнд чухал үүрэг гүйцэтгэж байсан зэр зэвсгүүдээс олноор оруулжээ. Харин орчин үеийн зэр зэвсгүүдээс Т-90 танк, Pantsir-S1 агаарын хөлөг эсэргүүцэгч их бууна систем, Iskander-M пуужингийн систем, S-400 агаарыг хамгаалах системүүд багтсан байна.
Мөн байлдааны хүчирхэг зэсвэг Армата Т-14 танкны цуваа жагссан нь дэлхийн нийтийн анхаарлыг татсан юм.
Ялалтын парадын хамгийн сүүлчийн хэсэг хамгийн сүр дуулиантайгаар өндөрлөсөн. Оросын 12 цэргийн нисэх онгоцны буудлаас 143 агаарын хөлөг хурд, хүчний гайхамшгийг мэдрүүлсэн байна. Энд Tu-160 дуунаас хурдан стратегийн бөмбөгдөгч онгоц ниссэн нь олны анхааралд их өртлөө.
Түүнэчлэн Оросын шинээр байгуулагдсан уран нислэгийн баг Yak-130 4 онгоцоор шоу үзүүллээ. Su-27, MiG-29, Berkuty, Golden Eagles онгоцууд болон Mi-28N нисдэг тэрэгнүүд сүр хүчээ гайхуулжээ.
Энэхүү арга хэмжээг барууны хэвлэлүүд барууны орнуудын анхааруулгыг үл ойшоон агаарын үзүүлбэр үзүүлсэн нь дэлхий дахинд заналхийлж буй хэрэг хэмээн бичжээ.
Ялалтын баярын парадыг аль болох харлуулах зорилготой хэвлэлүүд Сибирийн Читагаас хөдөлж Улаан талбайд ирэн BUK пуужингийн системээс гал гарсан тухай онцолж байна.
Ялалтын парадын сонирхолтой гэрэл зургуудыг Өнөөдрийн тусгал булангаас үзээрэй.
Д.Идэр
www.24tsag.mn
Сэтгэгдэл (3)