Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди энэ сарын 17-ны өдөр манай улсад айлчилна. Ирэх даваа гарагт Нарендра Моди Улаанбаатарт ирснээр Монгол Улсад айлчилж буй Энэтхэгийн анхны Ерөнхий сайд болох юм.
Нарендра Моди Монголын эрх баригчидтай ураны нийлүүлэлт авах тохиролцоо хийж оронд нь англи хэлтэй улсын сургууль байгуулж, эмнэлгийн тоног төхөөрөмж бэлэглэж, мэдээлэл харилцаа, батлан хамгаалахын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай манай сайт мэдээлж байсан.
Тэгвэл Энэтхэгийн томоохон сайтуудын нэг болох www.firstpost.com энэ талаар арай өөр мэдээлэл өглөө. Эх сурвалжийн мэдээлснээр Уран Модигийн Монголд айлчилж буйн томоохон хөтөлбөр байх боловч Энэтхэгийн эрх баригчийн айлчлал үүнээс ч илүү зүйлийг зорьж байгаа гэжээ. Нийтлэлийг орчуулан хүргэе.
Энэтхэг, Монгол хоёр улс 2009 оны есдүгээр сарын 14-нд Уран нийлүүлэх гэрээ хийсэн ч Энэтхэг одоо хүртэл анхны нийлүүлэлтийг Монголоос хүлээсээр байна. Түүнчлэн Энэтхэг ч уран хүлээхээ болихоор шийдэв. Учир нь Монголын Засгийн газар уул уурхайн томоохон төслүүдийн асуудлаа цэгцэлж дуустал Энэтхэгийг зургаан жил хүлээлгэсэн уранаа нийлүүлэхгүй нь ойлгомжтой юм.
Тиймээс Модигийн айлчлал ураны хангамжийг асуудлыг түргэтгэхийг зорино. Гэхдээ тэрээр үүнийг гол зорилго болгосонгүй.
Ураныг март, ард түмээн! Энэтхэг тэр үнэт баялагийг авах хангалттай гадаадын эх үүсвэртэй. Ерөнхий сайд Нарендра Модигийн Монголд айлчилж гол шалтгаан нь Хятад.
Модигийн айлчлал талуудын засгийн газарт хоёрт харилцаа холбоогоо хөгжүүлэх чухал нөхцөл байдлыг бий болгох нь ойлгомжтой. Монгол Улс өргөн уудам нутагтай орон, гэвч дэлхийн хоёр том гүрэн Хятад, Оросын дунд хавчуулагдчихсан.
Мөн Монгол Улс дэлхийтэй том замаар харилцахыг хүсч байгаагаас гадна Хятадын эдийн засаг, улс төрийн нөлөөллөөс ангижирах нь тэдний хувьд толгойн өвчин болоод байгаа.
Эдгээр шалтгаанаар Монгол Улс гурав дах хөршөө хайж байна. Монголын гурав дахь хөршийн бодлого Энэтхэгтэй харилцаагаа бэхжүүлэх, гадаад бодлого, бизнесээ өргөжүүлэхийг зорьж байна.
Монгол Хятадаас ихээхэн хараат гэдэг нь хэний ч нүдэнд илт. Хятад 1999 оноос Монголын худалдааны хамгийн том хамтрагч байсаар ирсэн бөгөөд Монголын экспортын 70 хувийг эзэлдэг. Мөн Монголын гадаад хөрөнгө оруулалтын 60 хувийг Хятад дангаараа бүрдүүлж байна.
Түүхийн хувьд ч Монгол Хятадаас хараат байсан. 1921 онд үндэсний тусгаар тогтнолоо зарласан ч Монголыг Хятад одоо хүртэл “Ар Монгол” хэмээн үздэг. Тодруулбал, Тайван одоог хүртэл Монголыг газар нутгийнхаа нэг хэсэг хэмээн албан ёсоор зарласаар байна.
Тиймээс эдгээр туршлагууд монголчуудыг Хятадын эсрэг ойлголттой болгож, Хятадыг эсэргүүцэх улс төрчдийн тоо өссөн бөгөөд Монголын хэвлэлүүд ч энэ хандлагыг мэдээ нийтлэлдээ байнга тусгадаг.
Монгол Улсын Хятадаас зайлсхийх шаардлагатай бодлого, тэдний тухай сөрөг хандлага зэрэг нь Энэтхэгт гурав дахь хөрш болж Хятадын томоохон зах зээлээс хуваалцах боломж олгох юм.
Ирэх даваа гарагт Моди Монголд өнжих тэр өдөр Хятадын эрх баригчид хуруугаа хөндлөн зөрүүлээд суух биз.
Г.Үжин
www.24tsag.mn
Сэтгэгдэл (1)