Улаанбаатар
Өнөөдөр / 2017.09.21
7
Өдөртөө
-1
Шөнөдөө

Төрсөн газрынхаа төрхийг өөрчилж Энэтхэгийн “эзэн” болсон Нарендра Модигийн фото түүх

2017 оны 6 сарын 24

        Тарчиг амьдралд өсч, эр зориг, няцашгүй хөдөлмөрөөр дэлхийн томоохон гүрний “эзэн” болсон Нарендра Модигийн амьдралыг “Фото түүх” буландаа онцолж байна.

 

Арван настай Нарендра Моди. Өдгөө дэлхийн хамгийн нөлөө бүхий хүнээр нэрлэгдэж буй Нарендра Модигийн бага насны амьдрал тарчиг, ядуугийн  зовлонгоор дүүрэн байв. Энэтхэгийн Гужарат мужийн хойд нутаг Ваднаре хэмээх жижигхэн хотод 1950 онд мэндэлсэн тэрээр айлын зургаан хүүхдийн дундах нь юм.

 


 

Модигийнх төмөр замын буудал дээр цай зарж амьдралаа залгуулдаг байв. Хар багаас худалдаачин хийсэн болоод ч тэрүү тэрээр багын өөрийгөө таниулах, удирдан зохион байгуулах авьяаст суралцсан байв. Моди энэ үед Үндэсний сонсогчдын бие бүрэлдэхүүнд сайн дураар элсчээ.

 


 

14 настай Моди сургуулийнхаа урлагийн үзлэгээр 19-р зууны овгийн удирдагчийн дүрд тоглож байна. Тэрээр хамт олноо удирдах авьяастай байсан тул энэ дүрд оногдсон ч байж мэдэх.

 

 

 

Зангиа, костюмтай залуухан Моди. 18 настайдаа эхнэр авсан тэрээр 21 настайдаа “Rashtriya Swayamsevak Sangh” (RSS) намд элссэн байна.

 

 


 

Шилдэг илтгэгч. Моди RSS намдаа олон жил ухуулагчаар ажиллажээ. Үүнээс гадна сургуульд байхдаа мэтгэлцээнд сайн байсан нь түүнийг өнөөгийн шилдэг илтгэгч, олон нийтийн санаа бодолд нөлөөлөгч болгосон хэмээн үздэг.

 

 

1975-1977 онд тухайн үеийн Ерөнхий сайд Ганди улс даяар онц байдал зарлаж, улстөрийн намуудын үйл ажиллагааг зогсоосон бөгөөд энэ үед Моди “Гужарат дахь онц байдал” хэмээх анхны номоо бичсэнээс түүний улстөрийн туршлага хэр их байсныг таамаглаж болно.

 


Лидер хэмээх зураглал. Нарендра Моди 1970-аад оны дундуур ардчилал, хүний эрхийн төлөө тэмцэж хэд хэдэн томоохон үйл ажиллагааг өрнүүлсэн нь түүний нэр хүндийг өсгөв. Энэхүү нөр их хөдөлмөр Моди бол Лидер залуу гэсэн ойлголтыг ард түмэнд өгчээ.

 

 


28 настайдаа Делийн их сургуулийг улс төрийн чиглэлээр дүүргэж, 1983 онд магистрийн зэрэг хамгаалжээ. Моди 1987 онд буюу 37 насандаа  “Bharatiya Janata” намд элссэн байна. Энэ үед сууриа зөв тавьсан түүний нэр хүнд өсөх нь түүнээс шалтгаалах асуудал байв.

 

 


Моди 1995 онд буюу 45 настай намынхаа нарийн бичгээр сонгогдсон юм.

 

Мужийн даргаар сонгогдсон тэрээр олон жилийн турш ядуу бүс нутаг хэмээгдэж байсан Гужарат мужийг эдийн засгийн үсрэнгүй хөгжилтэй газар болгон хувиргасан юм.

 


Түүнийг Энэтхэгийн ард түмэн төрсөн нутгийнхаа төрхийг өөрчилсөн баатар хэмээн алдаршуулдаг.

 


Моди Ганга мөрний эрэг дээр. Тэрээр байгальд ганцаараа сууж элдвийг эргэцүүлэх, толгойгоо амраахыг зуршил болгосон нэгэн юм.

 


Гималайн оргилд бясалгал хийх үеэр.

 

Нарендра Моди аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандах, хүмүүст сэтгэлээсээ туслахыг өөрийн гол зарчмаа болгожээ. Тэрээр 1960-аад оны дундуур Энэтхэг, Пакистаны хооронд өрнөсөн дайны үед тэрээр сайн дурын цэрэг болж төмөр замын буудалд ажиллаж байсан гэдэг.  Мөн 1967 онд Гужарат муж үерт автаж ихээхэн сүйрэл болоход нэрвэгдсэн хүмүүсийг аварч явжээ.

 

Модиг Гужарат мужийн захирагчаар ажиллаж байхад буюу 2002 онд бослого гарч 2000 орчим хүн амиа алдаж байсан нь түүний нэр төр дэх багахан хар сүүдрийн нэг хэсэг юм.

 

 

2002 оны хоёрдугаар сард муслимчууд зорчигч галт тэрэг рүү дайралт хийснээр тус мужид эмх замбараагүй байдал газар өвч, харгислал гарах болжээ. Энэ үед мужийн дарга Моди цагдаагийн хүчээр эмх замбараагүй байдлыг намжаахын тулд шаардлагатай үед буудах эрхийг цагдаа нарт олгосон бөгөөд хожим 1000 гаруй мусличуудын үхэлд түүнийг буруутгаж яллах тогтоол гарч байв.

 

 

Модиг олон мянган хүний амийг хөнөөсөн хэрэгт буруутгаж олон удаа шалгасан ч гэм буруугүй хэмээн тогтоогдсон байна. Тэрээр 2007-2012 онд Гужарат мужийн даргад хоёр удаа сонгогдож ажилласан билээ.

 

2013 оны зургадугаар сард моди намын дарга болж, 2014 онд Энэтхэгийн парламентын доод танхимд ялалт байгуулсан юм.

 


Түүхэн ялалт байгуулсан Нарендра Моди Ерөнхий сайдын тангараг өргөж байна. Сөрөг хүчин байсан түүний нам Энэтхэгийн парламентад 282 суудал авснаар олонхи болсон билээ.

 

 


Нарендра Моди нийгмийн сүлжээний идэвхитэй, нөлөөтэй хэрэглэгч. Түүний твиттер хуудсыг 8 сая хүн дагадаг.

 


Энэтхэг дэх Гандигийн эрин үеийг ялан гарч ирсэн Нарендра Моди нь өнөө цагт дэлхийн нөлөө бүхий улс төрч хэмээгдэж байна.

Г.Үжин

www.24tsag.mn

 

 

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан