Монголын Чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагчид болон зарим тамирчид нэгдэн Монголын Чөлөөт Бөхийн Холбоог шинэчлэх түр хороог байгуулж, холбооны удирдлагуудыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж, Монголын Чөлөөт Бөхийн холбооны удирдлагуудад шаардах бичиг хүргүүлсэн. Тэгвэл Монголын Чөлөөт Бөхийн Холбооны удирдлагууд өчигдөр мэдээлэл хийж түр хорооны гишүүдийн тавьсан шаардлага, зарим мэдээлэлд “залруулга” хийсэн юм. Ямартай ч Чөлөөт бөхийн холбооныхоны дунд болоод буй асуудлуудыг “VS 24” буландаа хүргэж байна.
Ямартай ч Чөлөөт бөхийн холбооны асуудал тогооноосоо аль хэдийнэ хальж, цагдаа, шүүхийн байгууллагын өмнө очиж байж эв зүй нь олдох бололтой. Харин бөхөд хайртай, бөхийг дээдэлдэг ард түмэн хөнжил дотроо хөлөө жийлцэж байгаа энэ асдуудлуудыг тийм ч таатай хүлээж авахгүй байгаа гэдгийг Чөлөөтөөр овоглосон хүмүүст дахин нэг дуулгах нь зүйтэй болов уу.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)