Ийм инээмсэглэлтэй хүмүүс хэний ч сэтгэлд дотно байдаг. П.Сүхбат, Т.Үйтүмэн нарын алдаа, ялагдлыг ч энэ сайхан инээмсэглэийнх төлөө үзэгч, фэнүүд нь уучилж чаддаг байлаа. Хэдийгээр ширэн бээлийгээ хурааж, зодог тайлсан ч Үүеэгийн амьдрал бокстой холбоотой хэвээр. 24tsag.mn Монгол улсын гавьяат тамирчин Түмэнцэцэгийн Үйтүмэнгийн фото намтрыг FaceLook булангаараа хүргэж байна.
1. Дэлдэн шар: Сэлэнгийн Шаамарын энэ сахилгагүй шар жаалыг найзууд нь “Дэлдэн шар”, “Цахилгаан шар” гэхчлэн хочилдог байжээ.
2. Хотын хүн: Хувьсгалаар амьсгалсан Улаанбаатарт анх 1990 онд хөл тавьжээ. Сүхбаатарын талбай дээр зураг даруулах нь хот орж ирсэн хүний хамгийн анх хийж гүйцэтгэх чухал ажлуудын нэг байв.
3. Зөвхөн бокс: Д.Банди гуай Үүеэд “Чи боксоос өөр юу ч битгий сур!” гэдэг хатуу шаардлага, хачин даалгавар өгчээ. Үнэхээр ч спорт болгон руу үсчсэн энэ залуу бокстой, зөвхөн бокстой амьдралаа холбосон юм.
4. Аварга: Бүтэн үеэрээ тасраад байсан Монголын боксын нэр хүндийг Т.Үйтүмэн залган гарч ирлээ. 1995 онд тэрээр Ази тивийн аварга болжээ.
5. Зөв сонголт: Дутуу гуцуу 90-ээд онд Д.Банди багшийн зарлигаар өөр юу ч сурахгүй, зөвхөн бокс хөөнө гэдэг олон хүнд тийм ч ухаалаг сонголт санагдаагүй нь мэдээж. Халаасны өрөө дамжин нүүж явдаг, тогтсон цалингүй, өрхийн тэргүүн Т.Үйтүмэн тэр үед няцсан бол...? Гэхдээ тэр сонгосон, сонгосондоо алдаагүй.
6. Луйвар: Түүнийг олимпын одгүй гэлцэх нь бий. 1996 оны Атлантын олимпод нутгийн боксчин, Америкийн тамирчинтай хүрэл медалийн төлөө тоглоод илт луйвардуулсныг ярихад боксынхон бүгд санаа алддаг.
7. Гавьяат: 1997 онд Дэлхийн аваргаас мөнгөн медальтай ирлээ. Гэхдээ 1997 онд дэлхийн дэвжээ рүү явах мөнгө олдохгүй өнжих шахаж байсан юм. Билет ч үгүй Т.Үйтүмэнд Өлзий ах нь зардлын мөнгө онгоцны буудал дээр өгч байлаа. Монголын боксын нэр хүндийг дахин сэргээсэн гавьяаг төр үнэлж, Ерөнхийлөгч Н.Багабанди гавьяат тамирчин цол гардуулав.
8. Эмч, тамирчин хоёр: Түүний эхнэр эмч. Үүеэ О.Отгонжаргал гэж ангийнхаа охинтой гэрлэсэн. Хожим гэргий нь Азийн боксын эмнэлгийн холбооны гишүүн болж байв.
9. Хүйсийн тэнцвэрт байдал: Энэ зургийг авахуулж байхад эднийх хүү, охинтой байлаа. Гавьяат тамирчин маань хүүгээ төрөхөд тэмцээнд яваад эзгүй байв. “Боожгойтой хүүхэд ямар байдаг бол оо?” хэмээн гэртээ яарсаар ирсэн.
10. Боксер: Энэ сайн эр юм дуулгана даа...
11. Өнөр бүл: Т.Үйтүмэн, О.Отгонжаргал хоёр Хүслэн, Түмэнжаргал, Ерөөлт-Үйлс хэмээх хоёр хүү, нэг охинтой.
12. Эндүүрэл: Талийгаач Ж.Наранцацралтай хамт тэрээр нутаг руу нь явжээ. Хүмүүс гэрт ороход гэрийн эзэн Үүеээгээс бусадтай тамхилаад байж. Гавьяатыг “Би тамхилъя л даа” гэхэд “Өө, энэ чинь монголоор ярьдаг юм уу?” уулга алдсан юм гэсэн.
13. Илүү, илүү: 2008 оны олимпийн боксыг монголчууд телевизээр Т.Үйтүмэнгийн тайлбараар үзсэн юм. “Илүү, илүү” гэдэг алдарт үг тэгэхэд мэндэлсэн.
14. Мөрөөдөл биелдэг юм: Нүд нь гэрэлтсэн Т.Үйтүмэн. Үг багадах мөч.
15. Сонгууль: Хэдийгээр зодог тайлсан ч Т.Үйтүмэн боксын холбоонд сонгуульт ажил хаших болжээ. Давхардсан тоогоор 100 оронд очиж үзсэн гэсэн тооцоо бий.
16. Амай юу, би юу?: Аялагч Амайтай Болгарт. Бэлтгэлийн дараах “найрын ширээ”-ний ард.
17. Инээмсэглэл: Түүнийг сайн мэдэх хүмүүс тусч, хээгүй занг нь онцолдог. Т.Үйтүмэнд баярлалаа гэж хэлэх хүн мэдээж үй түм бий.
Холбоотой байя!
www.24tsag.mn
www.24tsag.mn
Сэтгэгдэл (47)