Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маргааш Япон улсад ажлын айчлал хийхээр мордоно. Түүний айлчлал хоёр өдөр үргэлжлэх бөгөөд 20-21-нд болно. Тэрбээр Токио хотноо болох олон улсын хуралд оролцох юм. Энэ үеэрээ тус улсад ажлын айлчлал хийж “Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзана” гэж Японы “Киодо Цүшин” агентлаг мэдээлжээ.
Дашрамд дурдахад, 2015 он гарснаас хойш Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд нар Японд дараалан айлчилсан юм. Тэд хоёулаа л “хоёр улсын хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах болсон тухай” адилхан, харин Тавантолгойн талаар тендерт одоо шалгараад “Сүмитомо”-той уулзаж хоёр өөр зүйл ярьсан гэж хэвлэлүүд мэдээлдэг юм.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (7)