Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, “Энхтайваны гүүр”-ний баруун доор “Daewoo” загварын хүнсний бараа ачсан /25-30 тн бараатай/ ачааны шланз автомашин авто замын хажуугийн хэсэг рүү унасан байна.
Тухайн дуудлагыг 2015.05.19-ний өдрийн 20:27 цагт Онцгой байдлын албаныхан хүлээн авч Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр хэргийн газрын хамгаалалтанд ажиллажээ.
Ачааны шаланзны жолоочийн мэдүүлж байгаагаар хажуугаар нь жижиг оврын тэрэг хурд хэтрүүлэн явснаас үүдэн жолоогоо хүчтэй дарснаас болсон гэлээ. Одоогийн байдлаар ослын дүгнэлт гаргаагүй байна.