Цагдаа-Олон нийтийн хамтын ажиллагаа болон соён гэгээрүүлэх ажлын цар хүрээг өргөжүүлэх, цагдаагийн газрын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор тус Цагдаагийн газрын “Ахмадын зөвлөл”-өөс санаачлан Баян-Өлгий аймагт Цагдаагийн байгууллага үүсч байгуулагдсаны түүхт 75 жилийн ойд зориулсан “Эргэн дурсахуй” тоглолтыг Хөгжимт драмын театрт аймгийн оршин суугчдад сонирхуулав.
Хамтарсан тоглолтын үеэр Монгол Улсад цагдаагийн байгууллага байгуулагдсан түүх, хөгжил, үйл ажиллагааны онцлог, мөн олон нийт цагдаагийн хамтын ажиллагааг харуулсан урлагийн тоглолтуудыг иргэд, олон нийтэд хүртээл болгосноор олон нийт цагдаагийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, иргэдийн зүгээс цагдаагийн байгууллагад итгэх итгэл нэмэгдүүлэх, хамтын ажиллаганд эерэг хандлага бий болгоход хувь нэмрээ оруулсан олон талын ач холбогдолтой ажил боллоо гэж Баян-Өлгий аймгийн цагдаадийн газраас мэдээллээ.
Д.Ундрах /24tsag.mn/