Баянгол дүүргийн 16 дугаар байр оршин суугчдыг ирэх бямба, ням гаригуудад байранд нь эргүүлэн оруулахаар болсон. Учир нь 16 дугаар байрны хөрсний хүчитгэлийн ажил 80 хувьтай болсон гэж Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээллээ.
Харин тус 12 давхар барилгаас ердөө найман метрийн зайд барихаар төлөвлөсөн 18 давхар байрны зөвшөөрлийг олгосон холбогдох албан тушаалтнуудыг Авилгалтай тэмцэх газарт шилжүүлсэн байна. Тодруулбал, Нийслэлийн онцгой комиссоос иргэдийг эрсдэлд оруулах нөхцөл бүрдүүлсэн хүмүүсийг шалгуулахаар болсон байна. Энэ асуудалд төрийн албан тушаалтнууд хүртэл холбогдсон байж болзошгүй учраас зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагад ийн ханджээ.
Д.Ундрах /24tsag.mn/