СХД-ийн нутаг Баянхшууны зам, хөтлийн 105 дугаар сургуулийн арын замд Т.Креста маркийн авто машины жолооч Б нь явган зоригч 09 настай эмэгтэй Э-г мөргөж гэмтээсэн байна.
Зам тээврийн осолд өртөж буй хүүхдүүд нь “Гэр-сургууль-гэр” гэсэн маршрутанд явж байх үедээ мөн ээж аав харгалзан яваа хүнтэйгээ тээврийн хэрэгслээр зорчиж явах, явганаар замын хөдөлгөөнд хараа хяналтгүй оролцож явах үедээ осолд өртөж амь нас эрүүл мэндээрээ хохирч байгаа нь шууд томчууд бидний хайхрамжгүй байдлаас шалтгаалж байна. 2015 оны эхний 4 сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 12 хүүхэд нас барсны 5 хүүхэд нь нийслэл хотод бол 7 хүүхэд нь хөдөө орон нутагт үйлдэгдсэн байна. Зам тээврийн ослоор амь нас, эрүүл мэнд нь хохирсон хүүхдүүдийн талаас илүү хувь нь зориулалтын суудал, хамгаалалтын бүс хэрэглээгүйн улмаас хохирдог нь судалгаагаар тогтоогдсон. Хүүхдийг урд суудалд суулгах нь ослын үед хүнд гэмтэх, амь насаа алдах хамгийн том шалтгаан болдог. Манайд хүүхдээ өвөр дээрээ аваад урд суудалд суух, өвөр дээрээ босгож явах, машины цонхоор толгой гарыг нь гаргаж явж байгаа нь хүүхэд ээ зориуд эрсдэлд оруулж байгаа үйлдэл юм. Та хүүхдээ хайрладаг л бол арын суудалд, хамгаалалтын бүс хэрэглэн суулгах хэрэгтэй. Хүүхдэдээ тохирсон хамгаалалтын суудал, хамгаалах бүс, хамгаалах бүсний тохируулагчийг зөв хэрэглэснээр хайртай хүү, охиноо осол, гэмтлээс хамгаалаж чадна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (6)