Дөрвөн настай охиноо зодож амь насыг нь хороосон хэрэгт сэжиглэгдээд буй Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарын шүүх хурал өнөөдөр 11.00 цагт Дүүргийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд болон байсан ч шүүх бүрэлдэхүүн бүрэлдээгүй гэдэг шалтгаанаар ирэх сарын 3-ны өдрийг хүртэл хойшиллоо.
Т.Цогт, Г.Маралмаа нарын өмгөөлөгч шүүх хурлыг хаалттай явлуулах хүсэлтийг гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хэрэгсэхгүй болгосон юм.
Мөн шүүгдэгч Г.Маралмаа жирэмсэн учраас эмчийн хяналтад орохыг хүсч буйгаа өнөөдөр илэрхийллээ. Тэрбээр 6-7 сартай жирэмсэн бөгөөд эмнэлгийн үйлчилгээ авах хүсэлтэй байгаа гэв.
Д.Ундрах/24tsag.mn/
Сэтгэгдэл (3)