Баянзүрх дүүрэг Алтан-Өлгийн оршуулгын ойролцоо айлын хашаа байшин шатаж байгаа зурагт мэдээлэл цахим ертөнцөөр түгээд байна.
Галын талаарх мэдээллийг нийслэлийн Онцгой байдлын газрын хэвлэл мэдээллийн ажилтан Х.Бурмаагаас тодруулахад “Айлын байшин шатсан дуудлага ирсэн.
Энэ дуудлагын дагуу онцгой байдлын гал унтраах ангийн алба хаагчид шуурхай ажиллаж байна” хэмээлээ. Түүнчлэн ард иргэдийг гал түймрийн аюулаас урьдчилан сэрэмжлэхийг анхаарууллаа.